Wednesday, March 17, 2010

Сайн яваа нэгэндээ атаархах хүмүүс бас л их



Сайн яваа нэгнийгээ унагах гэж янз бүрийн арга хэрэглэж байгаа хэн нэгэн дэндүү өрөвдөлтэй бас өчүүхэн дотортой ёооо хөөрхий.
Манай ангид бүр сургуульдаа толгой цохидог нэг охин бий харин түүнд атаархаж түүнийг яаж ийгээд л харанхуй гүн хавцал руу түлэхчихийг л боддог гэж өөрөө надад ярьсан хүний нууцыг ингээд бичиж байгаа би тэнэг ч байж магад гэвч миний монголын ирээдүй ийм байна гэж бодохоор сэтгэл өвдөөд л байхийм өө.
Яаж ийгээд би энэ байдлаас би тэр хүүхдийг гаргая гэвч бас чадахгүй юм байна лээ. Хэрвээ чи үүнийг хэзээ нэгэн цагт уншвал намайг ойлгоно гэж их л найдаж байна. Гэхдээ магад чи намайг ойлгохгүй байж магад.
Монгол хүн бүгд л ийм зантай байдаг гэж багш маань байнга л хэлдэг . Халуун тогоон дотроос нэг нь гарах гэхээр хормойноос нь татаад ахиад л буулгана. Тэгсээр байгаад хэн ч халуун тогооноос гарч үл чадна. Харин ч бид давхралдаж зогсож байгаад ч болов нэгийгээ дэмжмээр л байхийм.... Гэтэл манай анги сургуулийн зарим нөхөд атаархсаар л байхийм сонин юм шүү.

Tuesday, March 16, 2010

Хорвоо дэндүү жижиг болохоор хүн хүндээ итгэж амьдармаар л байхийм даанч .....................



Хорвоо дэндүү жижиг болохоор хүн хүндээ итгэж амьдармаар л байхийм даанч
хулгайчид дээрэмдээс болж гэмгүй нэгэн хүнийг гэмтээж байхийг нь харахаар дэндүү өрөвдөлтэй вм өө.
Сарын өмнө автобусанд сууж яваад буухад нэг хүн халаасыг минь ухдаг байгаа. Хөөе та хулгай хийчихлээ мөнгөө авъя гэсэн чинь нүүр нь улайхгүй май энэ мөнгөө ав гэж байгаа юм дээ ингээд бодохоор манай монголчууд хэнэггүй хэнэггүй гэхээр дэндүү ичгүүртэй....
Өөрсдийн хөдөлмөрөөрөө хөлсөө гоожуулан зовж олсон хэдэн төгрөгийг нь ганц хоромд л үгүй хийж байгаа халаасны хулгайчдыг яалтай ч билээ.
Хэсэг хэсгээрээ нийлж хүний юм хулгай хийлээ гээд тэднийг шийтгэх хууль тогтоол гэж монголд минь даанч алга юм дөө. Ямар сайндаа л хулгайчдын гарыг тайраад хаях юмсэн гэх вэ дээ за за тэгж байгаад энэ бичлгэээ үргэлжлүүлье дээ

Хорвоо дэндүү жижиг болохоо хүн хүндээ итгэж амьдармаар л байхийм даанч .....................

Хайртай хүндээ ......



Яагаад ч юм бэ өнөөдөр хайртай хүнийхээ тухай бичмээр санагдахийм.
Удахгүй болох цэргийн баярын мэндийг хүргээд хайртай гэж хэлж байгаагүй ч чамдаа энэ богинохон хугацаанд дэндүү ихээр дасчихжээ. Нулимс дусалсан хайраас салаад удаагүй байхад чи миний амьдралд орж ирэн намайг уйтгар зовлонгоос салгаж хагдарч унасан цэцгийг усалж тордож чи л дэлгэрүүлсэн. Энэ их ачаалалд чинь чамдаа юу гэж хэлэхээ ч үл мэднэ. Чамайгаа үгэлж гомдоож уурлуулж байсандаа хүлцэл өчье. Бусдаас чамайгаа үргэлж харамлаж хайрлаж явдаг шүү гэж хэн нэгэн хайртай хүнээ байнга зовоодог олон хүнийг би мэднэээ Гэхдээ найз нь чамайг тэгж гомдоож байсан удаа олон байгаа байх гэж үргэлж д бодохийм......
Хэзээ нэгэн өдөр чамайг үүнийг нээж уншина гэдэгт найдаад босон одлоо.
Хамгаас хайрт хүндээ ....................
Хайртай гээд цасан дээр бичвэл хайлчихна
Хайртай гээд элсэн дээр бичвэл хийсчихнэ.
Хайртай гээд цаасан дээр бичвэл урчихна.
Хайртай гээд сэтгэлд чинь сийлвэл мөнхөд үлдэнэ.
Хайрт

Friday, March 12, 2010

Ээжээ хайрлаж яваарай

Хорвоод мэндэлсэн хүн бүхэн амьнаас илүү үнэтэй ижий хэмээх нандин эрдэнэтэй. Саяхан болоод өнгөрсөн эмэгтэйчүүдийн баяраар эгчийгээ ёстой л жинхэнэ зад баярлуулсан дөө.
Хамгаас хайртай эрдэнийг ахиад хэнд ч заяахгүй ижий гэдэг хүнд хайртай гэж хэлж амжаагүй байтал аль хэдийн хан хорвоогоос халин оджээ. Тэглөө гээд би сэтгэлээр унаагүй харин бурхан надад өөр нэгэн ээж заяасан ч юм шиг.
Миний амьдарлын замыг зааж гарыг минь ганзаганд хөлийг минь дөрөөнд хүргэсэн миний ээж миний багш бас миний хайртай эгч юм шүү дээ
Хан хорвоод хүн болж мэндэлчихээд ганц ч удаа хайртай гэж хэлж байгаагүйд өршөөгөөрэй
ХАЙРТАЙ ШҮҮ ТАНЬДАА ХҮН БҮХЭНД БИ ТАНЬД ХАЙРТАЙГАА ЗАРЛАН ТУНХАГЛАЖ БАЙНА